dobu.mndobu

П.Эрхэмбаяр: Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно

П.Эрхэмбаяр: Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өглөө. 

-Хэргийн материалуудын хүрээнд хангалттай мэтгэлцэж, шүүх хуралдаан түр завсарлалаа. Өмгөөлөгч нараас шалтгаалах бүх зүйлийг хангалттай сайн хийж гүйцэтгэсэн. 

Шүүх хурал хаалттай боллоо гээд хүний эрхийг зөрчинө гэсэн үг биш. Өмгөөлөгч, прокурор, шүүгч ч хяналт тавьж байгаа. Шүүгдэгч нарын өмгөөллийн үг, гомдол, тайлбарыг шүүхээс цаг хугацаагаар хязгаарлалгүйгээр зүйл заалт бүр дээр хангалттай тайлбар хийсэн. Прокуроруудын зүгээс ч гэсэн өмгөөлөгчийн гаргасан тайлбар няцаалт хийх хангалттай сайн цаг гаргаж өгсөн.

Шүүх өглөө гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтээс шийдвэрийнхээ тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.

Давж заалдах шатны шүүх хурал хэргийг бүхэлд нь авч хянана. Бүхэлд нь авч хянана гэдэг нь доторх үйл баримтуудын хүрээнд хангалттай дүгнэлт хийнэ гэсэн үг. Цагаадах, ял хөнгөвчлөх, хэвээр үлдээхийг шүүх өөрөө бүрэн эрхийнхээ хэмжээнд шийднэ. 

Н.Өнөрцэцэг сүүлийн 60 орчим цаг өлсгөлөн зарласан болохоор шүүхийн танхимд цонхийсон цагаан царайтай, сэтгэл зүй нь хүнд нөхцөл байдалтай байна. Мэдээж шүү дээ. Амьдралынхаа 4.9 жилийг торны цаана өнгөрүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна шүү дээ" гэв.

 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

19 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.