dobu.mndobu

Их хэмжээний мансууруулах эмийг хилээр оруулах гэж байсныг илрүүлэв

Их хэмжээний мансууруулах эмийг хилээр оруулах гэж байсныг илрүүлэв

Энэ оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ.

May be an image of text

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол Улсын иргэдийг ачааг шалгажээ. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10 хайрцагт тус тус хийн нуун далдалсан 24 нэр төрлийн эм илэрчээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн гаалийн байгууллагаас мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр илрүүлсэн аж. Энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мансууруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Эдгээр эмийг мансуурах зорилгоор тун хэтрүүлэн, зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж, гар, хөлийн хуруу эд, эрхтэн нь үхжих цаашлаад тайруулах эрсдэл үүсэгдэг аюултай юм.

Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм бэлдмэл авч явахгүй байх, дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.