1
БНСУ-ын "Jeju Air" компанийн онгоцны ослоор нас барсан 179 хүний 9 нь нэг гэр бүлийн хүмүүс байжээ.
Тодруулбал, Тус онгоцонд зорчиж явсан хамгийн ахмад нь 78 настай Bae Yung гэх эрэгтэй байсан бөгөөд тэрбээр төрсөн өдрөө тэмдэглэхээр анх удаагаа хилийн дээс алхаж үзсэн нь энэ байж. Ингэхдээ эхнэр, хоёр охин, хүргэн, 4 зээтэйгээ явжээ. Зээ нарынх нь хамгийн бага нь таван настай байсан талаар мөн тодотгосон байна.
Түүний нөгөө хүргэн нь аялалд нь хамт яваагүй бөгөөд энэ гэр бүлээс ганц амьд үлдсэн нь болоод байгаа аж. Тэрбээр "Би тэдэнтэй хамт яваад, хамтдаа үхэх байсан юм" хэмээн гашууджээ.
Эх сурвалж: The Telegraph
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.