0
Огноо2025-01-03
Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварын хуулиар нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн хүүхэд тань оюутан болж дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг билээ. Тэгвэл нэгдүгээр сарын 1-нээс эхлэн буцаан олголт авах хүсэлтийн материалыг хүлээн авч эхэлжээ.
Буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэж байна.
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД
Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
Тайлан гаргахад,
- Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
- Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/
- Татвар төлөгчийн бүрдүүлэх материал
- Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
- Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.
Амьдран суух зориулалттай байр, орон сууц барьсан бол,
- "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
- "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
- "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД
Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
Тайлан гаргахад,
- Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
- Татвар төлөгчийн бүрдүүлэх материал
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Сургуулийн тодорхойлолт
- Сургалтын төлбөр төлсөн баримт
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
Хэрэв таны хүүхэд гадаадад сурдаг бол,
- Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
- Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал
1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна. Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно.
Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол
- Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
- Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал
1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.
Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.
Хуваалцах:
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Үүндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
43 хуулийн этгээд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Найман гишүүн чуулганы хуралдаан тасалж, долоон гишүүн чөлөө авчээ
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ-нд "Алдар" спорт хороо тэргүүлэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Энхтайвны гүүрийг хүчитгэхдээ иргэндээ ээлтэй байхаар төлөвлөнө
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ахмадуудад гар утсаараа интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх ур чадвар олгожээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.