0
Огноо2025-01-09
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн.
Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 493 тоот тогтоолоор "Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт", "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар" зэргийг шинэчлэн баталжээ. Эдгээр журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн байна.
Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Цахим орчинд жолоочийн хариуцлагын даатгал нэг сарын 700,000 төгрөг болсон мэтээр сэвээд байна. Тийм зүйл байхгүй. Зам тээврийн осол зөрчил олон гаргаж байсан, жолоочийн тоог нь хязгааргүйгээр бүртгүүлж байгаа хүмүүсийн даатгалын төлбөр өндөр гарч байгаа. Түүнээс биш өнгөрсөн нэг жилийн хугацаанд осол зөрчил гаргаагүй, B ангиллын жолоочийн албан журмын даатгалын хэмжээ их өсөхгүй. Гэтэл хүмүүс үүнийг өлгөж аваад, сенсацилаад байна.
Бид даатгалын компаниудад, гэрээ хийхдээ жолоочийн тоог "хязгааргүй" гэхгүйгээр нэрийг нь заахыг зөвлөж байгаа. Хязгааргүй гэдгийн цаана дуудлагын жолооч, найз нөхөд нь, ямар зөрчилтэй нь мэдэгдэхгүй хүмүүс жолоо бариад байна. Тийм учраас жолоочийн тоо олон байсан ч хамаагүй нэрийг нь бичих хэрэгтэй. 5 болон түүнээс дээш байхыг бид зөвшөөрчихсөн байгаа. Нэг хүний үнийн дүнгээр 10 хүнийг даатгаж байна. Өөрөөр хэлбэл, маш их боломж олгож байгаа гэсэн үг.
"Хязгааргүй" гэдэг заалтын үнийн дүн өндөр байгаагийн учир нь тухайн автомашиныг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан, хэн гэдэг хүн барихыг мэдэхгүй учраас хамгийн өндрөөр тооцдог юм.
Жишээ нь, би B ангиллын 2000 хүртэлх хөдөлгүүрийн багтаамжтай автомашинтай. Миний даатгалын төлбөр үсрээд л 70,000 төгрөг болж байгаа.
Улаанбаатарт түгжрэл нэмэгдэж, тэр хэрээр зам тээврийн осол гарах тохиолдлын тоо их болсон. Бас дундаж хохирлын хэмжээ ковидын үед 500,000-700,000 төгрөг байсан бол 1.2-1.3 сая төгрөг болоод нэмэгдчихсэн. Машины сэлбэг, хэрэгслийн үнэ ч өссөн. Тухайлбал, Prius 20 машины шинэ гүпер 2-3 дахин үнэтэй болсон. Үүнийг дагаад даатгалын хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа юм" гэлээ.
Даатгалын хэмжээ тухайн даатгуулж буй компаниасаа хамаарч ялгаатай байхгүй гэдгийг мөн тэрбээр хэлсэн юм.
Хуваалцах:
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Үүндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
43 хуулийн этгээд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Найман гишүүн чуулганы хуралдаан тасалж, долоон гишүүн чөлөө авчээ
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ-нд "Алдар" спорт хороо тэргүүлэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Энхтайвны гүүрийг хүчитгэхдээ иргэндээ ээлтэй байхаар төлөвлөнө
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ахмадуудад гар утсаараа интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх ур чадвар олгожээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.