dobu.mndobu

Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа

Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа

Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсны 33 жилийн түүхт ой, байнгын ажиллагаатай парламентын тогтолцоо бий болсны 35 жилийн ой энэ жил тохиож байна.

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс оюутан залуус, сурагчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва нар өнөөдөр (2025.01.09) шагналыг гардууллаа.

Уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, аймаг сумдаас нийт 140 гаруй бүтээл ирүүлснээс “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа түрүүлж, СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа 2-р байрт, МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан 3-р байр эзэлжээ. Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвээр Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ түрүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар удаалжээ. Тусгай байрын шагналыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам хүртэв.

Хуваалцах:

|
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.