0
Шинээр батлагдсан Боловсролын ерөнхий хуульд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих тухай тусгайлсан заалт байхгүй болж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Umoney оюутны картаар үнэгүй зорчих боломжгүй болсон.
Тодруулбал, өмнө нь оюутнууд автабусаар сард 44 удаа үнэгүй зорчдог байсан бол одоо том хүний тарифаар үйлчлүүлдэг болоод байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд хараахан гараагүй оюутнуудад хүндээр тусаж байгаа талаар хэллээ.
“НИЙТИЙН ТЭЭВРЭЭР САРД 44 УДАА ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ Ч ХҮРЭЛЦДЭГГҮЙ БАЙСАН. ГЭТЭЛ БҮР ЦУЦАЛЧИХЛАА"
Б.Ганцоож одоо ШУТИС-ийн гуравдугаар курсэд суралцдаг. Тэрбээр “Сардаа нийтийн тээврээр 44 удаа үйлчлүүлэх нь ч хүрэлцдэггүй байсан. Гэтэл бүр цуцалчихлаа. Автобусанд сар бүр 44 удаа үнэгүй зорчдог байсан нь оюутнуудын суралцах идэвхийг нэмэгдүүлж дэмжих үйл ажиллагаа гэж боддог байлаа. Хөрсөндөө буусан шийдвэр гаргамаар юм" гэв.
"ЭНЭ ШИЙДВЭР ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАРААХАН ХҮРЭЭГҮЙ БИДЭНД ХҮНД ТУСАЖ БАЙНА"
МУИС дөрөвдүгээр курс Н.Саруул "Өдөр болгон гэр бүлээсээ мөнгө аваад байх хэцүү байдаг. Өдийг хүртэл аав ээж маань бүхий л хэрэглээг минь болгож ирсэн. Харин одоо 20 гарчихаад дахиад л мөнгө аваад байж болохгүй. Тийм учраас ирээдүйнхээ төлөө бие даасан хүн болж төлөвшихийн тулд ажил хийж эхэлж байна. Хүний амьдралд 500, 1000 төгрөг ч их мөнгө шүү дээ. Ялангуяа хөдөлмөрийн зах зээлд хараахан хүрээгүй байгаа бидэнд энэ шийдвэр хүнд тусаж байна. Гэр, сургууль хоёр маань хоорондоо нэлээд зайтай болохоор би нэг талдаа явахдаа 2-3 удаа дамждаг. Тиймээс шийдвэрээ эргэн харж, оюутнуудыг нийтийн тээврээр оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулаасай" гэсэн юм.
"АВТОБУСАНД ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ АМЬДРАЛД ИХ НЭМЭР БОЛДОГ БАЙЛАА, ХЭМНЭСЭН МӨНГӨӨРӨӨ ЯДАЖ Л БИЕ ДААЛТАА КАНОНДУУЛЧИХНА"
“Don Bosco Ulaanbaatar” мэргэжил сургалт үйлвдэрлэлийн төвийн суралцагч Б. Мөнхнаран Тэрбээр “Энэхүү шийдвэрийг буруу гэж бодож байна. Учир нь, их, дээд сургуулийн төлбөр, өдөр тутамдаа хэрэглэх хоол ундаас эхлээд мөнгө зарцуулах зүйлс их байна. Жишээлбэл, Ядаж л өмнө нь автобусанд өгөх мөнгөөрөө бие даалтаа канондуулж, амьдралд их нэмэр болдог байлаа” хэмээн хэлэв.
“НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД АЛДАГДЛЫГ НЬ БУУРУУЛАХААР ҮЕ ШАТТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГААГИЙН НЭГ ГЭЖ ОЙЛГОСОН”
МУИС-ийн оюутан А. Дансран "Автобусанд 44 удаа үнэгүй зорчихыг болиулсан нь зөв. Яагаад гэвэл нийтийн тээврийн байгууллага алдангитай ажиллаж байгаа. Тиймээс эхний ээлжинд нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд алдагдлаа бууруулахаар үе шаттай арга хэмжээ авч байгаагийн нэг гэж ойлгосон” хэмээн ярилаа.
Энэ шийдвэр нь оюутнуудын санхүүгийн байдалд нөлөөлж байгаа тул холбогдох байгууллагууд харгалзан үзэж, нийтийн тээврийн хөнгөлөлтийн талаар дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн бусад оюутнууд ч байр сууриа илэрхийлсэн юм.
А.НОМИН-ЭРДЭНЭ
О.ОЮУНДАРЬ
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
23 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
15 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.