dobu.mndobu

Хэв журам сахиулж буй алба хаагчдыг "харлуулдаг" байдлыг өөхшүүлэхээ зогсооё

Хэв журам сахиулж буй алба хаагчдыг "харлуулдаг" байдлыг өөхшүүлэхээ зогсооё

"Бурханы хүү Баярбаатар" гэх хаягтай иргэн Б цахим орчинд бүдүүлэг, хараал бүхий үг хэллэгтэй бичлэг оруулсны улмаас 30 хоног цагдан хорих ялаар шийтгүүлсэн. Үүнийг цахим орчинд иргэд буруутгаж, хууль хүчний байгууллагыг хүний эрхэнд халдсан хэмээж буй. Гэтэл ганцхан иргэн Б ч гэлтгүй фейсбүүк орчинд илт зохисгүй үйлдэл гаргадаг иргэд олширсон. Сошиал медиа хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны эхэнд 2.5 сая буюу  нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байсан. Ингээд харахад цахим орчинд нийтлэгдэж буй ёс бус хэллэг, бусармаг үйлдлийг бага насны хүүхдээс эхлээд том багагүй харж байгаа гэсэн үг. Энэ нь нийгмийн сэтгэлзүйд ч мөн сөргөөр нөлөөлдөг. 

Харин нөгөө талд нийгмийн хэв журмыг сахиулах үүрэг бүхий алба хаагчид эдгээр ёс суртахуунгүй үйлдэлтэй хуулийн хүрээнд тэмцэж байгаа ч эцэст нь хүний "эрхийн эсрэг" үйлдэлтэн болж хувирах нь элбэг болжээ.

Иргэд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч, үүрэг хариуцлага бас хүлээх ёстой. Нийгмийн олонх анхаарлаа хандуулж байдаг цахимд орчинд энэ мэт ёс бус мэдээлэл олшрох болсон нь тэр тусмаа бага насны хүүхдэд илүү сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймээс хуулийн хүрээнд нийгмийн хэв журмыг сахиж, хууль хэрэгжүүлж байгаа алба хаагч нарыг доромжилсон, харлуулсан байдлыг та, бид өөхшүүлж болохгүй.  

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.