dobu.mndobu

Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн шөнө гэр шатаж, гэр бүлийн хоёр хүн амиа алдлаа

Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн шөнө гэр шатаж, гэр бүлийн хоёр хүн амиа алдлаа

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр багт амьдардаг иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр өнгөрсөн шөнө (2025.01.15) шатаж, 2 хүн амиа алджээ.

Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 03:57 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсан аж. Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ нар өртөн, амиа алдсан байна. Гал сөнөөгчид тэдний цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.