0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтлаа.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн.
Монгол Улс, БНТУ Иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 1998, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д, Туркийн талаас 1995 онд Ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд Ерөнхийлөгч А.Н.Сезер Монгол Улсад айлчилж байжээ.
Хуваалцах:
Өнөөдөр, маргааш буузаа хийхэд хамгийн тохиромжтой өдөр
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
139 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн олголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Тусгай үзэсгэлэнд 44 "могол" зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Тавантолгой түлш ХХК-тай холбоотой дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Ямар аймар харлуулдаг юм бэ, та нар манай дүүг хамгаалж чадахгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаар болжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.