0
Гэр хорооллын утаа, агаарын бохирдлыг бууруулах үүднээс иргэд цахилгаан халаагуур, шалны халаалтыг хэрэглэх болжээ. Гэтэл энэ нь иргэдийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул эргээд зуухаа тавьж, шахмал түлш хэрэглэх болсон байна.
Иргэн Б.Мишигдоржийнх өмнө нь цахилгаан халаагуур хэрэглэдэг байхдаа сард 150-300 орчим мянган төгрөгийн төлбөр гардаг байсан бол цахилгааны үнэ нэмэгдсэнээс хойш сард 1 сая
200 мянган төгрөгийг төлөх болсон байна. Ингээд санхүүгийн хүндрэл учирсан тул нам даралтын зуух тавьж шахмал түлшээ хэрэглэхээр шийджээ.
Бид энэ талаар сурвалжлахаар СХД-ийн 33-р хороог зорьсон юм. Тахилт орчим нь агаарын бохирдлын үзүүлэлтээр үргэлж шахам дээгүүр байдаг газар гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн гэр хорооллын дийлэнхийг бүрдүүлдэг энэ орчмын айл өрхүүд ч эрүүл мэнд, амьдралын чанараа бодоод цахилгаан халаагуур, шалны халаалтыг сүүлийн хэдэн жилд нэвтрүүлж хэрэглэж эхэлсэн байна.
Бидний зорьж очсон иргэн Б.Мишигдоржийн гэхэд л ойрын 2-3 гэр бүл нь цахилгаан халаагуурт шилжсэн гэх. Гэвч мөн л цахилгааны үнийн шинэчлэгдсэн тарифаар тооцогдож эхэлснээс хойш тогны үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн. СХД-ийн 33-р хороо ..... тоот хашаа руу орвол жижиг байшин, түлээний амбаар угтана. Түлээний амбаарын үүдэнд саяхнаас задалж хэрэглэсэн бололтой шахмал түлш харагдана. Тэр хавийн хүрч болох бүгдэд “утаа тортог нь буусан” байлаа.
Ингээд цааш байшинд орвол үүдний хэсэгт шинээр нам даралтын зуух угсарч байв. Хоёр сая орчим төгрөгийн зардал гаргаж байж ийнхүү шинэ зуухтай болсон гэнэ. Зуух угсарч буй ажилчид “яг Тахилтын энэ хавьд гэхэд л долоо дахь айлдаа зуух угсарч байна” гэлээ. Иргэн Б.Мишигдорж энд 10 гаруй жил амьдарч буй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг жирийн нэгэн иргэн. Хувийн хэвшилд ажилладаг түүний өдрийн цалин 70-80 мянган төгрөг. Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн “TUYA” брэндийн цахилгаан халаагуур хэрэглэх болсон байна. Өмнөх жилүүдэд шахмал түлш хэрэглэдэг байсан ч утаа тортог ихтэй, ая тухтай байдлыг ихээр алдагдуулдаг байсан тухай ярилаа. Цаашлаад хоёр хүүхдээ өвлийн хүйтэнд дахин, дахин орж гарч нүүрс зөөлгөхгүй, утаа үнстэй холилдуулахгүй цэвэрхэн аж төрөх гэсэн санаа аж.
Улмаар шинээр тавьсан цахилгаан халаагуур нь эхний сард 100 гаруй мянган төгрөг, дараа сард ч мөн адилхан гарсан гэнэ. Гэтэл он гарсаар эхний 15 хоногийн бодолд хийгдээд төлбөр ирсэнийг нь хартал 1 сая 200 мянган төгрөг гарчээ. Гайхал төрж цахилгаан түгээх сүлжээний оператортой холбогдон асуутал “танай тоолуурт л бичигдсэн тариф нь байх. Шинэчлэгдсэн дүнгээр л тооцож байгаа” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Ингээд “нэгэнт хэрэглэсэн тул төлөхөөс өөр аргагүй, харин цаашид ч ийм гарвал цалин хаанаа ч хүрэхгүй. Бүр өрөнд орох юм байна. Больё, зуухаа тавья” хэмээн шийдсэн гэнэ. Уг нь цахилгаан халаагуур хэрэглэхэд үнэхээр амар байжээ. Гар утаснаасаа температур болон, хугацааг нь удирдаад л орой ажлаасаа ирэхэд гэр нь халуун, цэвэрхэн байдаг байж. Гэтэл ийнхүү цахилгааны төлбөрт хамгаа өгчхөөд юугаараа яаж амьдрах томоос том асуудалтай тулгарсан тул ийнхүү эргэн шахмал түлшээ хэрэглэхээр болжээ.
Шинэчилсэн тарифаар айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний үнэ 1 кВт тутамд 35-131 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэр хорооллын айл өрхүүд утаагүй шийдэл буюу цахилгаан халаагуураасаа татгалзаж, шахмал түлшээ хэрэглэж эхэллээ. Иргэн Мишигдорж "цалингийнхаа 80 хувийг цахилгааны төлбөрт өгчхөөд юугаараа амьдар гэж байгаа юм бол" хэмээн халаглаж байлаа.
Хуваалцах:
Өнөөдөр, маргааш буузаа хийхэд хамгийн тохиромжтой өдөр
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
139 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн олголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Тусгай үзэсгэлэнд 44 "могол" зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Тавантолгой түлш ХХК-тай холбоотой дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Ямар аймар харлуулдаг юм бэ, та нар манай дүүг хамгаалж чадахгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаар болжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.