0
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч “Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд өнгөрсөн оны ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан улаанбуудайн хэмжээ, улсын нөөцөд байгаа буудайн тоо хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх гурилын хэмжээг тогтоох талаар ярилцсан юм.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан бол Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран дотоодын гурилын үйлдвэрүүд нийт 210 мянга орчим тонн улаанбуудай нөөцөлсөн. Хөдөө аж ахуйн корпорац ТӨХК-ийн нөөцөд 70 мянган тонн хүнсний буудай байна. 2025 онд дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байгаа цохон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлэгт “Улаанбаатар гурил” ХК, “Өег гурил” ХХК, “Од групп”, “Өгөөж гурил” ХХК, “Хөвсгөл Алтандуулга” ХК, “Милл хаус” гурилын үйлдвэрийн удирдлагууд оролцлоо. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс улаанбуудай, гурилын үнэ, гаалийн албан татварыг Засгийн газар эргэж харах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүдийн хүчин чадал 30-50 хувь буурч, сул зогсолт их болж, цалин, хөлс олгоход хүндрэл учирч байгааг хэлж байсан юм.
Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон гол шалтгаан нь гурилын борлуулалт буурсантай шууд холбоотой гэдгийг тодотгож байлаа. Тиймээс импортоор орж ирж буй гурилын тоо хэмжээ чухал нөлөө үзүүлж буй тул дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр хэрэгтэй байгааг онцоллоо.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр цаашид дотоодын гурил үйлдвэрлэгчид холбооныхоо нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой байдлаа бүрэн хангаж, нэгдсэн бодлого шийдвэр гаргаж, дунд хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нэгдмэл зорилготой байхыг санууллаа.
Хуваалцах:
Өнөөдөр, маргааш буузаа хийхэд хамгийн тохиромжтой өдөр
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
139 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн олголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Тусгай үзэсгэлэнд 44 "могол" зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Тавантолгой түлш ХХК-тай холбоотой дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Ямар аймар харлуулдаг юм бэ, та нар манай дүүг хамгаалж чадахгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаар болжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.