dobu.mndobu

Волейбол: Гал гарах шигшээ тоглолтууд маргаашаас эхэлнэ

Волейбол: Гал гарах шигшээ тоглолтууд маргаашаас эхэлнэ

Өнгөрөгч амралтын өдрөөр (2024.01.18) Степпе аренад волейболын Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолтууд дуусаж, гал гарсан шигшээ тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо.

Энэ улиралд, 

Эмэгтэйчүүдээс, хүрэл медалийн төлөө Хэнтий Уурхайчин, Хөвсгөл Эрчим багууд өрсөлдөх бол аваргын алтан медалийн төлөө Улаанбаатар финикс, Ховд Ижил Алтай Торгууд багууд тоглохоор болоод байна. 

Харин эрэгтэйчүүдээс, хүрэл медалийн төлөө Натур бакс болон SG Hawks багууд өрсөлдөнө. Аваргын алтан медалийн төлөөх өрсөлдөөн Хасу мегастарс, Төв миг багуудын хооронд болох юм. 

Шигшээ тоглолтууд маргаашаас буюу нэгдүгээр сарын 21-нээс эхлэх хуваарьтай байна. 

Тодруулбал, нэгдүгээр сарын 21-нд хүрэл медалийн төлөөх тоглолтууд явагдана. Маргааш нь буюу нэгдүгээр сарын 22-нд алтан медалийн төлөөх тоглолт болно. Ийм байдлаар өдөр өдрөөр ээлжилж цувралаар тоглохоор байна. 

Хүрэл медалийн төлөө багууд гурван удаа тоглох боломжтой бөгөөд түрүүлж хоёр хожсон нь ялна. Харин алтан медалийн төлөөх тоглолт таван удаа тоглох боломжтой. Эхэлж гурав хожсон нь энэ улирлын аварга болно гэсэн үг юм. 

 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.