dobu.mndobu

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс нүүрсэнд суурилсан төмөр, гангийн төслүүдийн зөвшөөрөлдөө хязгаарлалт тогтоож эхэллээ. 2024 оны эхний хагаст Хятад улс нь зөвхөн цахилгаан нуман зууханд суурилсан гангийн төслүүдийг зөвшөөрсөн. Энэ нь нүүрсэнд суурилсан төслүүдээс хамаагүй бага байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлтэй.

Хельсинкид төвтэй Эрчим хүч, цэвэр агаар судалгааны төвийн мэдээлснээр, Хятад улс ийнхүү гангийн үйлдвэрлэлийн төслүүдэд хязгаарлалт тавьж буй нь дэлхийн хамгийн том бохирдуулагч улсын хувьд давхар нүүрстөрөгчийн зорилтоо биелүүлэхээр яарч буй чухал эргэлт болж байна. Пүрэв гарагт нийтлэгдсэн дээрх тайланд, 2024 оны эхний зургаан сард мужуудын засаг захиргаадад жилд 7.1 сая тонн ган үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон бөгөөд эдгээр нь бүгд цахилгаан нуман зуух ашигласан төслүүд байв. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд шинээр суурилуулсан төмрийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 99 хувь нь тэсэлгээний зуух, гангийн үйлдвэрлэлийн 70 хувь нь үндсэн хүчилтөрөгчийн зуух ашиглах зөвшөөрлөөс энэ нь ялгаатай юм.

Үүнээс харахад БНХАУ-ын гангийн технологи их өөрчлөгдөж байна. Шууд коксжсон нүүрсээр биш цахилгаанаар ган хайлуулж байгаа аж. Ган хайлуулах квот өгч тэр хэмжээндээ барьж байна.

Эх сурвалж: South China Morning Post

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.