0
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар өнөөдрийн (2025.01.23) хуралдаанд танилцууллаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон улсын компанийн сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулахтай холбоотой тухайлсан харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн хүрээнд тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхийг зорьсон гэв.
Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журам, шалгуурыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төр, орон нутаг тооцоо судалгаагүйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлдөж, зах зээлд оролцож байгаа нь эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд сөргөөр нөлөөлж байгаа гэлээ.
Улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний төсвийг төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд захиран зарцуулж байгаа ч эзэмшиж байгаа хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй, их хэмжээний алдагдалтай ажиллаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.
2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 99 хуулийн этгээдийн ашиг, алдагдлыг багцалж нийт цэвэр ашгийн дүнгээр үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол” хөдөө аж ахуйн корпорац, Төрийн банк нийлээд 4.75 их наяд төгрөгийг, бусад 51 хуулийн этгээд 380 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Үлдсэн 43 хуулийн этгээд нь алдагдалтай ажилласан ба алдагдлын нийт хэмжээ 150 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг ОУВС-ийн ашиглалтыг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд хөрөнгийн өгөөж дунд эрсдэлтэй 23, өндөр эрсдэлтэй 20 хуулийн этгээд байгаа аж. Иймд санхүүгийн алдагдалтай ажилласан, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаагүй, гүйцэтгэлийн үнэлгээ болон аудитын дүгнэлтээр хангалттай ажилласан төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагад хариуцлага хүлээлгэх, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Удирдлагыг нь томилох, улс төрийн шийдвэр гаргах, төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлэх зэргээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож, нөлөө үзүүлдэг хэмээгээд төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хамааралтай нийт 74 төрлийн мэдээллийг цахим хуудсандаа ил тод нээлттэй болгох үүргийг хуульчилж, ил тод нээлттэй байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж улс төрийн томилгоог халах, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа яамд, УИХ-ын харьяа зарим байгууллага, аймаг, нийслэлийн дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон холбогдох хууль, хяналтын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас санал авч, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулан, тэдгээрийн төсөлтэй холбоотой саналуудыг тусгасан болохыг Н.Учрал сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав.
Хуулийн төслийг баталснаар үүсэх нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын шинж чанартай үр дагавруудын талаар төсөл санаачлагч танилцуулсан. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тогтолцоо сайжрах, үйл ажиллагааны ил тод байдал, удирдлагын хяналт, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар байгалийн баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоо бүрдэнэ гэлээ.
Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статус тодорхой болох юм байна. Түүнчлэн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төр заавал оролцох шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр оролцох, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх нөхцөл бүрдэх аж. Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.
Хуваалцах:
Өнөөдөр, маргааш буузаа хийхэд хамгийн тохиромжтой өдөр
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
139 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн олголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Тусгай үзэсгэлэнд 44 "могол" зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Тавантолгой түлш ХХК-тай холбоотой дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Ямар аймар харлуулдаг юм бэ, та нар манай дүүг хамгаалж чадахгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаар болжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.