dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай

Уур удамшдаггүй. Бусдын эрүүл мэндэд халдах үйлдлээс болж хэн нэгэн өөрийн амьдралдаа хар толбо үлдээсэн, эсвэл цэг тавьсан  тухай бодит жишээ, өнөөгийн соёлт нийгэмд ч яригдсаар байна. Тодруулбал, Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 41,833 гэмт хэрэг бүртгэгдсэн бол өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 20 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна. 


Нэгэн жишээг дурдахад, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 залуу маргалдан, зодолдсоны улмаас нэг нь хүндэвтэр гэмтэл авч, нөгөөх нь хөнгөн гэмтэл авсан. Тухайн  залуус хоромхон зуурын уур бухимдлаа тэвчээгүйн улмаас хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. 


Мөн энэ төрлийн гэмт хэргийн 80.7 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг эзэлж байна. Шалтгаан нөхцлийг тодруулахад бусадтай бага зэргийн үл ойлголцлоос шалтгаалан маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлддэг.  Иймд хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй. 


БУСДЫН БИЕД ХАЛДАХ НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАТАЙ.
 

Хуваалцах:

|
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.