dobu.mndobu

Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу

Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу

Ц.Уртнасан нь НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд давуу байдал олгож НДС-ийн мөнгөн хөрөнгийг байршуулжээ


Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 оны хоёрындугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг гаргаж байв. Тэднийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож, 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл Ц.Уртнасан нь НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд хэрхэн давуу байдал олгон НДС-ийн мөнгөн хөрөнгийг хадгалуулж байсныг баримтаар хүргэе.


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс арилжааны банканд чөлөөт үлдэгдлийг байршуулахтай холбоотойгоор 2009, 2013, 2018, 2024 онуудад “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хуримтлалын сангийн хөрөнгийг банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам баталсан гэдгийг тодотгох ёстой. Журмын 6.4.1-т Сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлангаар Монгол банкнаас тогтоосон “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шалгуур тавьдаг байна. Гэвч НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан дээрх шалгуур үзүүлэлтийг үл тоон Капитал банканд давуу байдал олгон НДС-ийн мөнгийг байршуулсан байдаг. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн харгалзаж үзээгүйгээс Капитал банканд хадгаламж байршуулж НДС-ийн хөрөнгийг салхинд хийсгэсэн байгаа юм. 


Ц.Уртнасан нь зөвхөн 2013 онд НДС-ийн 105 тэрбум төгрөгийг Капитал банканд байршуулжээ

 

  • 2012-12-18 өдөр. Капитал банктай 20 тэрбум төгрөг байршуулах хадгаламжийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан, санхүүгийн тайлан архивд байхгүй байна.
  • 2013-04-19 өдөр. Капитал банктай “15 тэрбум төгрөг байршуулах Хадгаламжийн гэрээ байгуулсан”. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013-05-16 өдөр. Капитал банктай “2012-12-18-ны өдөр 20 тэрбум төгрөг байршуулах хадгаламжийн гэрээ”-нд өөрчлөлт оруулж 20 тэрбум төгрөгийн 3 сан болгон хуваасан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013-05-22 өдөр. Капитал банктай гэрээ байгуулж 20 тэрбум төгрөгийн хүү хүлээн авах данс өөрчилсөн. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013.06.18 өдөр. Капитал банктай 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013.09.10 өдөр. Хадгаламж банканд байршиж байсан 20 тэрбум төгрөгийн хадгаламжийг шилжүүлж Капитал банктай гэрээ байгуулсан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013.09.10 өдөр. Капитал банктай  өмнө нь хийсэн 6 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013.09.10 өдөр. Капитал банктай 8 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.
  • 2013.09.30 өдөр. Капитал банктай 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна
  • 2013.12.30 өдөр. Капитал банктай 16 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан бөгөөд Банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна.

 


НДЕГ-ын дарга Ц.Уртнасан нь 2014 онд 11 удаагийн гүйлгээгээр 190 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээг Капитал банктай байгуулжээ. Хамгийн ноцтой нь тус банкны зохистой харьцааны тайлан архивт байхгүй байна

 

  • 2014.01.29 өдөр. Капитал банктай НДС-ийн 30 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээ байгуулсан.
  • 2014.03.24 өдөр. Капитал банктай НДС-ийн  15 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээ байгуулсан.
  • 2014.04.30 өдөр. Капитал банктай 2013-04-19 өдөр байгуулсан 15 тэрбум төгрөг байршуулах хадгаламжийн гэрээ сунгасан.
  • 2014.06.05 өдөр. Капитал банктай НДС-ийн  20 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээг байгуулсан.
  • 2014.06.18 өдөр. Капитал банктай 2013.06.18 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан. 
  • 2014.09.10 өдөр. Капитал банктай 2013.09.10 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан.
  • 2014.09.10 өдөр. Капитал банктай 2013.09.10 өдөр байгуулсан 8 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан.
  • 2014.09.10 өдөр. Капитал банктай 2013.09.10 өдөр байгуулсан 6 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан. 
  • 2014.09.18 өдөр. Капитал банктай НДС-ийн 20 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээ байгуулсан.
  • 2014.09.30 өдөр. Капитал банктай 2013.09.30 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунгасан. 
  • 2014.10.14 өдөр. Капитал банктай 2014.09.18 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөг хадгалуулах гэрээнд өөрчлөлт оруулсан.
  • 2014.12.30 өдөр. Капитал банктай 2013.12.30 өдөр байгуулсан 16 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг сунган байгуулсан. 

 

НДЕГ-ын дарга Ц.Уртнасан нь 2015 онд 11 удаагийн гүйлгээгээр 169 тэрбум төгийн мөнгөн хадгаламжийн гэрээг Капитал банктай байгуулсан байх юм. 

  • 2015.01.29 өдөр. Капитал банктай 2014.01.29 өдөр байгуулсан 30 тэрбум төгрөг хадгалуулах гэрээг сунгасан.
  • 2015.03.24 өдөр. Капитал банктай 2014.03.24 өдөр байгуулсан 15 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээг сунгасан.
  • 2015.04.30 өдөр. Капитал банктай 2014.04.30 өдөр байгуулсан 15 тэрбум төгрөг байршуулах хадгаламжийн гэрээг сунгасан.
  • 2015.05.04 өдөр. Капитал банктай 2014.09.18 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээнд өөрчлөлт оруулсан.
  • 2015.05.04 өдөр. Капитал банктай 2015.01.29 өдөр байгуулсан  30 тэрбум төгрөг хадгалуулах гэрээнд өөрчлөлт оруулсан.
  • 2015.06.05 өдөр. Капитал банктай 2014.06.05 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөг хадгалуулах гэрээг сунгасан.
  • 2015.06.18 өдөр. Капитал банктай 2014.06.18 өдөр байгуулсан 15 тэрбум төгрөг хадгалуулах гэрээг сунгасан.
  • 2015.09.10 өдөр. Капитал банктай 2014.09.10 өдөр байгуулсан 8 тэрбум төгрөг хадгалуулах гэрээг сунгасан.
  • 2015.09.10 өдөр. Капитал банктай  2014.09.10 өдөр байгуулсан 20 тэрбум төгрөг хадгалуулах гэрээг сунгасан.
  • 2015.09.10 өдөр. Капитал банктай 2014.09.10 өдөр байгуулсан 6 тэрбум төгрөг хадгалуулах гэрээг сунгасан
  • 2015.10.05 өдөр. Капитал банктай НДС-ийн 10 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээг шинээр байгуулсан
  • 2015.11.03 өдөр. Капитал банктай НДС-ийн 10 тэрбум төгрөгийг хадгалуулах гэрээг шинээр байгуулсан. 


Хамгийн ноцтой нь Ц.Уртнасан НДЕГ-ын даргаар ажиллах хугацаандаа дээрх бүх гэрээг дур мэдэн хийсэн үү гэх асуулт гарч ирнэ. Ц.Уртнасанг НДЕГ-ын даргаар томилсон хүн бол тухайн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ. Тэрбээр салбарын сайд тул албан тушаалаараа шууд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг удирдана. 


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмыг баталжээ. Энэ журмын  4.3-т “...банк тус бүртэй байгуулах мөнгөн хадгаламжийн гэрээний төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  даргад танилцуулж, зөвшөөрөл авсны үндэсэн дээр гэрээ байгуулна гэж заасан байгаа юм. 


Гэвч НДЕГ-ын Капитал банканд байршуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний жагсаалтад 2013, 2015, 2016 онуудын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн НДЕГ-т гэрээ байгуулах эрх олгох зөвшөөрлийн бичиг нь НДЕГ-ын архивт байхгүй байгаа яах аргагүй анхаарал татах асуудал. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд ч зөвшөөрлийн бичиг байхгүй байгаад асуудлын гол учиг байгаа юм. 


Тэгэхээр НДЕГ-аар ажиллаж байсан Ц.Уртнасан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хэлэхгүйгээр, хянуулахгүйгээр ганцаараа шийддэг байсан уу гэдэг нь маш том асуултын тэмдэг болж үлдлээ. Өдгөө АНУ-д консулаар томилогдсон С.Эрдэнэ Капитал банкны хэрэгт огт холбоогүй юу гэх асуулт хариулт нэхсэн хэвээр байна.  Тэр юу ч мэдээгүй гэж үү...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 


 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.