0
Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэрэг гарсан.
Хэргийг ЦЕГ-аас шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж тогтоогдсон юм. Үүнтэй холбогдуулан талийгаачдын гэр бүлийн төлөөлөл Төрийн ордны гадна мэдээлэл хийсэн билээ.
Тэгвэл энэ үеэр гэр бүлийн төлөөлөл болох цэргийг ах, эгч гэх хүмүүс нь "Одбаяр аа, буруу юм ярив" гэж хэлж улмаар татаж чангааж байна гэх дүрс бичлэг нь цацагдсан.
Тэгвэл дүрс бичлэгт гарч буй эрэгтэй өөрийн цахим хуудастаа "Ямар аймар харлуулдаг юм бэ? Сошиал
1. Миний куртик ногоон биш ЦЭНХЭР.
2. Энийг хуулийн зөвлөхтэй хэвлэлийн бага хурал хийж байж засгийн газарт хүрнэ.
3. Энд ингэж ярилаа гээд та нар 3 хоноод л мартдаг шүү дээ та нар. Худлаа баахан коммент, пост бичлээ гээд та нар хэзээ ч манай дүүг хамгаалж чадахгүй" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.