0
Энэ сарын 19-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдлээ.
Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол лабораториор батлагдав. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй нэг, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй гуравдугаар тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.