dobu.mndobu

2025 ОНЫ ТӨСӨВ: Тэрэлж рүү ₮222 тэрбумаар зам тавина

2

НийтлэлчAdmin

Огноо2024-11-04

2025 ОНЫ ТӨСӨВ: Тэрэлж рүү ₮222 тэрбумаар зам тавина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийн 2-р хавсралт буюу “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг судаллаа.

Уг жагсаалтад, 222 тэрбум төгрөгөөр Тэрэлж рүү авто зам барихаар тусгажээ. 

Тодруулбал, Зам тээврийн сайдын багцад “Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх шинэчлэл, 6 гүүрэн байгууламж хамт” хэмээн тусгаад 2025-2027 оны хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үүнд нийт 222 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах бөгөөд 2025 онд 55 тэрбум 500 сая төгрөгийг гаргах аж. 

Сануулахад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж” зочид буудалд төрийн хурал, уулзалт зохион байгуулсан талаар мэдээлэл гарч, шүүмжлэл дагуулсаар буй билээ.

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

19 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.