0
Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын гарам ашиглах журам”-ын хэрэгжилтийг Нийслэл хотод байршилтай төмөр замын дөрвөн гарц, 14 гарам дээр шалгажээ.
“Төмөр замын гарам ашиглах журам” зөрчсөн зөрчил 2024 онд 53, 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 26 буюу нийт 79 гарсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн 2 дугаар километрийн гарам, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Том холбох”-ын гарам дээр хамгийн их зөрчил бүртгэгджээ. Тодруулбал, төмөр замын гармын хаалт, гэрэл ойх цацруулагч харагдахгүй, тэмдэг тэмдэглэгээний өнгө үзэмж муудсан, гармын чиглэл заагч ажиллахгүй байгаа нь дээрх зөрчил гарахад нөлөөлж байгааг тогтоосон аж.
Тээврийн прокурорын газраас шалгалтын явцад илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн холбогдох удирдах албан тушаалтанд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.