0
Энэ сарын 16-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон 929 ширхэг эврийг БНХАУ руу худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан үйлдлийг Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүллээ.
Шалгалтын ажиллагаагаар уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй иргэн Ө, Б нар нь энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ Эрээн хотын боомтоор 810 ширхэг бөхөнгийн эврийг хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдсан үйлдэлд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн цагдаагийн газарт шалгагдаж байх үедээ дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, гадаад улсад гаргасан гэмт хэрэг 335 бүргэгдсэн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.