dobu.mndobu

АМГТГ: АИ92 автобензиний үнийг 100 төгрөгөөр буулгалаа

АМГТГ: АИ92 автобензиний үнийг 100 төгрөгөөр буулгалаа

Өнгөрөгч амралтын өдрөөр шатахуун түгээх станцууд АИ-92 автобензиний үнийг 200 төгрөгөөр нэмсэн нь иргэдийн бухимдлыг хүргэсэн билээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ч мөн шатахуун импортлогч компаниудыг үндэслэлгүйгээр, гэнэт үнэ нэмсэн хэмээн зохих арга хэмжээ авахаа мэдэгдсэн. 

Тэгвэл АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр бууруулж эхэлсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ. 

Тодруулбал, "АИ-92 автобензиний үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 автобензины үнийг 100 төгрөгөөр буулгаж эхлээд байна.

 Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгасан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.