0
Өнөөдөр /2025.05.27/ нийслэлийн гурван дүүрэг, Төв аймгийн зарим сумдад цахилгаан хязгаарлана. Тодруулбал, Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Баянхангай сумын зарим хэсгээр 09:00-18:00 цагийн хооронд хязгаарлалт хийгдэх аж.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл илгээх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС-аас хүслээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.