dobu.mndobu

Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна

Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж зогсоод нэг цаг гаруй утсаа авахгүй байснаа гарч ирээд хэл амаар доромжилж байгаад, дахин машинаа цоожилж орхиод буцаад орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалган замын зорчих хэсэгт иргэдийн тээврийн хэрэгслийг хааж байршуулсан Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг дуудан ирүүлж, зорчих хэсгийг чөлөөлөхийг хэлж тайлбарлахад тухайн орчимд байсан жолооч нартай маргалдаж, улмаар алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар байршуулж, учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.