dobu.mndobu

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бид хоёр нэг үе. Гэтэл тэр манай үеийнхний нэр хүндийг "шалаар нэг" болгож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бид хоёр нэг үе. Гэтэл тэр манай үеийнхний нэр хүндийг "шалаар нэг" болгож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-ийг огцруулах зорилготой “Огцрох амархан” жагсаал Сүхбаатарын талбайд 21 дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаалд нэгдсэн иргэд, нийгмийн нэр бүхий төлөөллүүд байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд өнөөдөр МУСТА, жүжигчин Г.Даваажав-аас "огцрох амархан" жагсаалын талаар тодрууллаа.

МУСТА, жүжигчин Г.Даваажав Тэрбээр “Миний үеийнхэн шалаар нэг болсон шүү дээ. Гайхалтай сайхан, гарч ирж үг хэлж чаддаггүй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд 1980 оных, би ч бас 1980 оных. Аса аварга маань бас 1980 оных. Манай үеийнхэн дундаас үнэний төлөө, эх орныхоо төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө тэмцэж байгаа залуус олон байна. Гэтэл тэр үеийн нэр нүүрийг шалаар нэг хутгаж байгаа хүн бол Ерөнхий сайд юм.

21 хоногийн турш үргэлжилж буй энэ жагсаалд нэг ч удаа гарч ирж үг хэлж чадахгүй байгаад харамсаж байна. Залуусын тавьж буй шаардлага маш энгийн. “Орлогоо нотолчих”  гэж байна. Нотолж чадахгүй бол огцор. Гэтэл өөрөө гарч ирж шударга хариулт өгөхийн оронд янз бүрийн зөвшөөрөл, гуйлт, худлаа боломжуудын тухай яриад байна. Ийм арчаагүй, чадваргүй, амьдрал дээр худлаа жүжиглэж байгаа байдлыг харахад үнэхээр дургүй хүрч байна. Би жүжигчин хүн. Гэхдээ тайзан дээр жүжиглэдэг, амьдрал дээр биш. Эд нар амьдрал дээр жүжиглээд байна. Энэ бол таалагдахгүй байна” хэмээлээ. 

А.Номин

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.