0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал 21 дэх өдрөө үргэлжилж буй энэ үед олон нийтийн дуу хоолой хүчтэй өрнөсөөр байна. Жагсаалд оролцогчдын нэг, комедиан, хөтлөгч Д.Амартүвшин өөрийн байр сууриа ийнхүү илэрхийллээ.
“Орлогоо нотолж чадахгүй бараг 20 гаруй хоночихлоо. Одоо юу ч болоогүй юм шиг гүлдийчйхээд байгаад байна. Чи бодоод үз дээ, хүнд тэрбум гаруй төгрөгийн машин авч өгнө гэж юу гэсэн үг юм бэ? Бэлгэнд шүү дээ. Өөрөө өөртөө авч байвал яах вэ. Тэрбум таван зуун сая төгрөг юу ч биш болоод хүнд бэлэглэж байна гэсэн үг.
Тэгээд 20 сая төгрөгөөр цүнх гэдэг. Нэг хүний жилийн цалин биз дээ. Миний дүүгийн бараг жилийн цалин байх. Чи тэгээд бодоод үз дээ, чиний жил гаруй ажиллаад олдог мөнгийг нэг хүн зүгээр л найз охиноо найрахын тулд өгч байна. Энэ чинь байж боломгүй зүйл. Яах вэ, өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгө бол ав, цүнхээ ч ав, машин ч ав, бидэнд хамаагүй.
Гэтэл гэр бүлийнх нь орлого хоёр зуун сая гэж хэлчхээд, тэрийгээ нотолж чадахгүй суугаад байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?” хэмээн тэрээр хатуухан шүүмжиллээ.
А.Номин
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.