dobu.mndobu

Он гарсаар 483.593 толгой том малын зүй бусын хорогдол гарчээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-03-09

Он гарсаар 483.593 толгой том малын зүй бусын хорогдол гарчээ

Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянган тонн, ногоон тэжээл 88.0 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 80.0 хувийн зарцуулалттай байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22.0 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.5 мянган тонн өвс, 3.4 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 74.0 хувь, тэжээлийн 66.0 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.2 мянган тонн өвс, 4.0 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Мал, махны экспорт: 2023 он гарсаар 15.6 мянган тонн мах экспортод гарсан нь өмнөх долоо хоногоос 3.0 мянган тонноор нэмэгдлээ.

Амьд малын экспорт 2023 он гарсаар 23380 толгой хонь, ямаа, 30 толгой адуу экспортлогдсон нь өмнөх 7 хоногоос 4430 толгойгоор нэмэгдлээ. 

Малын хорогдол: Он гарсаар 483.593 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 14 хоногоос 67033 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /64057/, Сүхбаатар /71872/, Завхан /57873/, Архангай /67524/, Ховд /33447/ аймгууд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.