dobu.mndobu

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар товложээ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35,939 сурагч бүртгүүлжээ.

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.

2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/ 

  • Түүх - 10:00-11:20  
  • Англи хэл - 14:00-15:20  

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/ 

  • Хими – 10:00-11:40 
  • Газарзүй – 13:00-14:20  
  • Нийгэм судлал – 16:30- 17:50 

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/ 

  • Биологи – 10:00-11:20  
  • Математик – 14:00-15:20  

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/ 

  • Физик – 10:00-11:40  
  • Орос хэл – 13:00- 14:20  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.