dobu.mndobu

Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо

Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өчигдөр (2024.11.27) саатуулсан. Түүнийг "МҮХАҮТ-ын данс дахь таван сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгосон" гэх мэдээлэл цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. 

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах мэдэгдэлийг гаргажээ.

 

"Яллагдагч Т.Дүүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай
 Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.  
 Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/296-я
 Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон. 
 Шийдвэрийн тоймын огноо: 2024.11.27 №35
 Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.  
         Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно. 
              Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
                    шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар" гэжээ.

 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

18 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.