0
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д болж өндөрлөлөө. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгож, шинэ Ерөнхийлөгчөөр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг сонголоо.
Ерөнхийлөгчид нэр дэвшихээр есөн хүн материалаа ирүүлсэн. Тодруулбал,
1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал
2. Т.Дүүрэн “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
3. Ц.Баатарсайхан “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал
4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн
5. Б.Лхагважав “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал
6. Б.Лакшми “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
7. Ц.Майдар “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал
8. Д.Бямбасайхан “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал
9. Л.Төр-Од “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Улмаар “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсанаар долоон хүний дунд өрсөлдөөн боллоо. Нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аж ахуйн нэгжүүд нэр дэвшигчдээс асуулт асуув. Энэ үеэр өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн бие төлөөлөгчөөрөө дамжуулан видео бичлэгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар мэдээлэл өгсөн юм.
Ийнхүү санал хураалтад МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, саналын эрхтэй 700 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, саналаа өгөв. Улмаар долоон хүнээс “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од санал өгсөн гишүүдийн 37 хувь, “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан 27 хувиар хамгийн олон санал авсан юм. Улмаар нийт саналын эрхтэй гишүүдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул хамгийн их санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явуулжээ.
Ингээд дахин санал хураалтад 512 гишүүн оролцсоноос “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од 276 хүний санал авч, 54 хувийн саналаар ялалт байгуулж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч боллоо. Харин “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан 236 хүний санал авсан аж.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
43 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
20 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
18 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.