0
Шинэ жилийн уур амьсгал орсон өдрүүдээр УДЭТ хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар болжээ. Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар өнөөдрөөс (2024.11.29) УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.
Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ. Найруулагч Г.Ган-Очир, “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ.
Жүжигт дүр бүтээх жүжигчид болон уран бүтээлийн багт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа, Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан нар ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.