0
Огноо2024-11-29
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ.
Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина Мохаммедын Монгол Улсад хийсэн айлчлал, Улаанбаатар хотноо Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулсныг онцоллоо.
Суурин зохицуулагчаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын төр, засаг болон ард түмэнд Тапан Мишра талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт зэрэгт биечлэн оролцохын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бататган, дэлхийн бүх 192 оронтой дипломат харилцаа тогтоож, улс орнуудад манлайлал үзүүлж байгааг тэмдэглэлээ.
Тапан Мишра цаашид Монгол Улсын тогтвортой хөгжил, хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт зорилтыг хэрэгжүүлж, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хамтран ажилласныг нь үнэлэн Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагналаа.
Хуваалцах:
НИТХ хуралдаж нийслэлийн 2025 оны төсвийг хуулийн хүрээнд нээлттэй баталлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүүхэд бэртжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: 2025 оны төсөвт хавдрын эмнэлэгт 7.9 тэрбум төгрөг тусгахыг дэмжсэн гишүүд
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сургууль, цэцэрлэгийн багш нарыг ээлжээр 7-14 хоног ЦАЛИНТАЙ АМРААХ санал гаргалаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Үсчин, гоо сайханчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хог тээвэр, үйлчилгээний 22 машинаар парк шинэчлэл хийлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд улсын дугаар хэвийн олгоно
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Барилгын тусгай зөвшөөрөл олгоход авлига, ашиг сонирхол байгаа эсэхийг хэлэлцэв
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхий сайд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын бохирдол Баянхошуунд хамгийн их байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ransomware халдлага 2023 онд дэлхийн хэмжээнд 70 хүртэлх хувиар өсжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэллээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Р.Цэрэнпил: 55 нас хүртлээ нийт 40 литр цусаа бэлэглэсэн
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Машины импорт 72,4 хувиар өсжээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын манлайлал” үзэсгэлэн нээгдэнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүүхэд бэртжээ
11 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.