0
DOBU.MN сайт өмнөх цуврал нийтлэлээрээ Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхай лицензийг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” ХХК болон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар хэрхэн хуваан эзэмшиж байгаа, “Мо Эн Ко” ХХК нь Монгол Улсын татварын байгууллагаас тавьсан 413.4 төгрөгийн татвар, өр төлбөрөө барагдуулахгүй луу унжиж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаа “Мо Эн Ко” ХХК Хөшөөтийн ордын лицензийг 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Стратегийн ордын жагсаалтад багтаагүй ч “стратегийн орд”-ын шаардлагыг бүрэн хангаж ирсэн Хөшөөтийн коксжсон нүүрсний ордод хятад компани хэрхэн эзэн суув. Баримт сөхвөл 2007 оны зургаадугаар сарын 24-ны өдрийн Кадастрын албаны дарга н.Батмандахын шийдвэрээр хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанийн өөрийн болгожээ. Ингэхдээ 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан нь анхаарал татна. 170 сая тонны коксжсон нүүрсний ордыг 10 сая төгрөгөөр авдаг тэнгэрийн таалал зөвхөн тус компанид л ирсэн байгаа юм.
Л.БОЛД: “МО ЭН КО” ХХК ХӨШӨӨТИЙН ОРДЫН ЛИЦЕНЗИЙГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН
2008 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга Лувсанвандангийн Болд дараах тайлбарыг өгч байж.
Тэрбээр “2007 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Хөшөөтийн ордын лицензийг Бермудын 100 хувь хөрөнгө оруулалтай “Мо Эн Ко” ХХК шилжүүлж авсан. Ингэхдээ 10 сая төгрөгөөр худалдсан гэсэн ийм дүнтэй, түүхтэй” гэж ярьж байжээ.
Хөшөөтийн ордын лицензүүдийн шилжилт хөдөлгөөнийг судалбал нэлээд баялаг түүхтэй. Хамгийн анх Хөшөөтийн ордын лицензүүд хувь, хувьсгалын олон хүний нэр дээр байв. Энд тэнд тарчихсан байсан лицензүүдийг 2006 онд Хэнсүл компанийн захирал Баттулгын Батням гэгч өөрийн компани дээрээ цуглуулсан байна. Ингэхдээ 5-хан сая төгрөгөөр Хөшөөтийн ордын лицензүүдийг өөрийн болгожээ. Улмаар 20 гаруйхан хоногийн дараа буюу 2006 оны наймдугаар сарын 18-ний өдөр Хонгконгийн 100 хувь хөрөнгө оруулалттай “Эм Эн Ар Ай Жи” компанид шилжүүлсэн. Харин “Эм Эн Ар Ай Жи” компани авсан лицензээ 10 сарын дараа буюу 2007 оны зургаадугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанид 10 сая төгрөгөөр заржээ.
ХЯТАДЫН “МО ЭН КО” ХХК 10-ХАН САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН ХӨШӨӨТИЙН УУРХАЙГААС 8.4 САЯ ТОНН КОКСЖСОН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ
“Мо Эн Ко” компани 2010-2023 оны хооронд Хөшөөтийн уурхайгаас хэдэн тонн коксжсон нүүрс экспортолсон бэ гэдгийг харуулъя.
Дараах байдлаар нийт 8.4 сая тонн коксжсон нүүрс экспортолжээ. Тэгвэл “Мо Эн Ко” компанийн экспортолсон коксжсон нүүрсний өнөөгийн үнэ цэн хэдэн төгрөг вэ. Татварын ерөнхий газрын веб сайтад нийтэлсэн 2024 оны аравдугаар сарын Эрдэс баялгийн үнийн мэдээлэлд нэг тонн коксжсон нүүрсний ханш 159 ам.доллар байна. Бодож үзвэл “Мо Эн Ко” компанийн экспортолсон 8.4 сая тонн коксжсон нүүрсний өнөөгийн үнэ цэн 1,335,600,000 ам.доллар. Нэг ам.доллар 3400 төгрөг гэж үзвэл 4,541,040,000,000 /4 их наяд 541 тэрбум 40 сая/ төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл “Мо Эн Ко” компани 10 сая төгрөгөөр худалдаж авсан уурхайгаас 4,5 их наяд төгрөгийн экспорт хийжээ.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
40 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
29 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
23 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
хэдэн секундийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
38 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.