0
Энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна.
Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн аж.
Тэгвэл энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс автотээврээр 79.1 сая тонн ачаа, төмөр замаар 40.3 сая тонн ачаа мөн 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.
Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар тус тус өсжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.