0
Огноо2024-12-04
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
-Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэлээ.
-207 дугаар байрыг буулгаж, шинээр барих ажлын явц хэрхэн үргэлжлэх вэ?
-Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Өнөөдрийн байдлаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Энэ 7 хоногтоо багтаад Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгана.
-Барилгыг хэзээнээс шинээр барих вэ?
-2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байна. Харин Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг олон нийтэд мэдээлнэ.
-207 дугаар байрны оршин суугчдын 91.3 хувийн саналаар барилгыг буулгаж, шинээр барихаар болсон шүү дээ. Үүнээс хойш оршин суугчдад мэдээлэл хүргэсэн үү?
-207 дугаар байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна.
Хуваалцах:
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Үүндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
43 хуулийн этгээд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Найман гишүүн чуулганы хуралдаан тасалж, долоон гишүүн чөлөө авчээ
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ-нд "Алдар" спорт хороо тэргүүлэв
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэнэ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Энхтайвны гүүрийг хүчитгэхдээ иргэндээ ээлтэй байхаар төлөвлөнө
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ахмадуудад гар утсаараа интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх ур чадвар олгожээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.