0
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртэж толгойдоо оёдол тавиулжээ.
Тухайн сургуулийн барилга 1969 онд анх ашиглалтад орж байсан. Одоогоор улсын байцаагчид ажиллаж, сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Уг явдал цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 28-нд бүртгэгджээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.