dobu.mndobu

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ХЯНАСНААР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА 32 ХУВИАР БУУРЧЭЭ

0

НийтлэлчInfo

Огноо2022-12-13

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ХЯНАСНААР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА 32 ХУВИАР БУУРЧЭЭ

Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах журмын хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарч ажилласан.

Үүний үр дүнд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар өсөж, үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 1.2 иар, рейсийн тоо 8.2 хувиар, үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгж буюу 6.3 хувиар өссөн дүн гарсан байна.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар, нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32% хувиар буурчээ.

Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил ч буурсан байна.

Иргэдээс авсан санал асуулгаар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил нь үр дүнтэй арга хэмжээ болж байна гэж үзсэн бөгөөд зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэх, нийтийн тээврийн хэрэгслийн богинын рэйсийг нэмэгдүүлэх санал өгсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.