dobu.mndobu

КАНАД УЛСТАЙ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХАД ХАМТАРНА

КАНАД УЛСТАЙ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХАД ХАМТАРНА

"Монгол-Канадын бизнес форум"-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар,  Монгол Улсаас Канад улсад суугаа элчийн сайдын яамтай хамтран Канад улсын Торонто хотноо амжилттай зохион байгуулжээ.

Бизнес форумд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн төлөөлөгчид болон Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон байна. 

 

Дэлхийн эдийн засагт дэвшилтэт технологиороо тэргүүлэгч Канад улстай хамтран ажиллаж, хоёр улсын бизнес хамтын ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийн шинэ арга барилыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллах чиглэлүүдийг энэ үеэр ярилцан тохиролцжээ.

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.