0
АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулагдах "Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2024" өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээ Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "MONGOLIAN GALLERY" дэлгүүрт эхэлж байна.
АНУ-д ес дэхь жилдээ болж буй "MONGOLIAN DAYS-2024" арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас цаашдаа энэхүү арга хэмжээг өргөжүүлэх зорилгоор Соёлын яам, Аялал жуулчлалын яам мөн бусад байгууллагатай хамтарч зохион байгуулах саналаа хүргүүлээд байна. Монгол улсын төрийн бодлого НЭГ ЦОНХНЫ БОДЛОГООР явах ёстой. Төрийн байгууллагууд тус тусдаа гадны улс орнуудад жижиг үзэсгэлэн зохион байгуулах бус нэгдэж нийлээд нэг бодлогоор, өргөн хэмжээнд гадаад үзэсгэлэнг зохион байгуулахыг уриалсан байна. Ингэснээр илүү шат ахиулж дараагийн шатанд "MONGOLIAN GALLERY" шиг дэлгүүрийг бусад улс орнуудад нээх боломж байгааг илэрхийлэв. Тус үзэсгэлэн, бизнес форум, уулзалт 2024 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд "WORLD TRADE CENTER"-т болно
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.