dobu.mndobu

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д сургах, чадавхижуулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д сургах, чадавхижуулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням нар АНУ-ын Потомакийн их сургуулийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис, Сургалтын албаны декан доктор, профессор Сергей Андроников, Олон улсын харилцаа хариуцсан захирал Росанна Депинто, Олон улсын оюутны элсэлт, үйлчилгээ хариуцсан захирал Б.Мөнхзул нар оролцож Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхижуулах тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, бизнесийн өсөлтийн стратеги, жижиг, дунд үйлдвэрлэлд тулгарч буй сорилтын талаар хамтарсан судалгаа хийх, Монголын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, семинар, бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамтран зохион байгуулах талаар Санамж бичиг байгуулав.

Мөн манай төлөөлөгчид 2024 оны 10 сарын 15-20-нд АНУ-ын Нью-Иорк хотноо болох “Монголын өдрүүд 2024” үзэсгэлэнгийн үеэр тус сургуульд зочлохоор болов.

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

26 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.