ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олны анхаарал татсан нэгэн шинэ зарлигт гарын үсэг зурсан нь дэлхий нийтийг шуугиулаад авсан. Уг зарлиг нь хаант Оросын үед болон ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан, өдгөө хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг судлах, бүртгэх ажилд хөрөнгө гаргах юм.

Түүнчлэн Аляскийн газар нутгаа 1867 онд 25 сая ам.доллароор худалдсан бол энэ удаа АНУ-аас эргүүлэн авах, өгөхгүй бол дайтахад бэлэн байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. Харин АНУ Аляскийн газар нутгийг өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

ОХУ-ын одоогийн болон түүхэн өмчүүд тодорхой бус байгаа аж. В.Путины зарлигийн хүрээнд хилээс гадуурх өөрийн өмч хөрөнгөө хамгаалж буй нь хөрш зэргэлдээ орнуудад тогтворгүй байдал үүсгэх зорилготой зөөлөн хүчний механизм гэж үзэж байгаа юм.

1899 оноос Николай II хааны үед Орос улс Бээжин дэх Оросын Элчин сайдын яамаараа дамжуулан Богд хаантай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй тул Манжийн хааны зарлигаар 1900-1915 онуудад “Монголор” нийгэмлэгээр дамжуулан, Сэлэнгийн Ерөө, Хараа, Бороо гол сав дагуу алт олборлож байсан. Нийт 16 орчим тонн алт олборлосон гэх албан бус тооцоо байдаг.

В.Путины зарлигийг харвал Сэлэнгийн сав дагуух алтны нөөц ихтэй газруудаа тэд дахин бүртгэж, шаардлагатай бол ашиглаж ч мэдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй аж.

Түүнчлэн ЗХУ-ын үеэс эхлэн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ Монгол Улс руу эргэн харж, өөрсдийн мэдэлд байсан уурхайг өөрсдийн хөрөнгөд бүртгэх үү гэдэг асуудал байгаа юм.

Одоогоор 100 хувь Монгол Улсын мэдэлд байгаа ч дотоодын асуудал хурцдаж, Монгол Улсын Засгийн газар “Монголын зэс корпорац”-ийн шүүхийн маргаан үргэлжилж байна.

Түүнчлэн Монгол Оросын хамтарсан “МонРосцветмет” үйлдвэр болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн асуудлыг ч эргэн харж мэдэх юм.

Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу