“Гаалийн улсын байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн” гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цахим орчинд тавигдсан. Тэгвэл уг асуудлаар асуудлаар ГЕГ-аас тодруулга хийжээ.

ГЕГ-н хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа: “Тухайн хүний шалгагдаж байгаа үйл ажиллагаанд хамт оролцож байгаа юм шиг мэдээллийг хэвлэлүүд  гарсан байна. Гаалийн байгууллага нь дэргэдээ 18 салбар газар хороотой. Шалгагдаж байгаа байцаагч “С” нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, нягтлан бодогчийн албан тушаалтай ажилтан. Уг газар нь гадаад улс орноос ирсэн болон гарсан шуудан, захидал илгээмжид хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийдэг газар юм.

“С”-ын гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Хяналт шалгалтын явцад 9кг алт, 10 тэрбум төгрөгийг хурааж аваагүй. “С”-ын гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурааж авсан юм байна. Энэ талаар дараагийн шатны шалгалт хийгдэж байгаа. Энэ мэдээлэл бодитой эсэхийг мэдэхийг хүсвэл хууль хяналтын байгууллагаас лавлаарай. “С” нь сүүлийн жилүүдэд 2015 оноос өнөөдрийг хүртэл нягтлан бодогч улсын байцаагч гэх албан тушаалд бүртгэлтэй. Гэвч сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд жирэмсний амралттай ажиллаагүй байгаа юм.

Улс хоорондын гаалийн газраар нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний ихэнх нь захидал, шуудан байдаг. Тогтсон стандарт хэмжээтэй бараа бүтээгдэхүүнийг хяналтын дэг журмын дагуу шалгадаг. Илгээмжээр их хэмжээний валют нэвтрүүлэх боломжгүй. Иргэн “С” нь шуудан илгээмжийн хяналт шалгалтад шууд оролцдоггүй албан тушаалтан юм” гэжээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу