ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шувуу ажиллагааны талаар дараах мэдээллийг хэвлэлд өглөө. 

Тэрбээр “Бид гадагшаа оргон зайлсан хүмүүсийг авч ирэх ажиллагааг анх удаагаа явуулж байгаа. Энэи ажиллагаа гадаад улс орнуудтай байгуулсан эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд хийгдэнэ. Ийм гэрээг манайх 20 гаруй улстай л байгуулсан. 

Н.Удаанжаргалын тухайд мэдээлэл цуглуулж, тодорхой улс оронд байж болзошгүй гэдэг мэдээлэл авсан. Түүний байгаа 2, 3 байршлыг тогтоогоод, тодорхой хэмжээнд ярилцсан. Одоо тухайн улсын хууль сахиулах байгууллагатай харилцан ажиллаж байгаа.

Улс орон бүрт өөр өөрийн гэсэн дэг журам бий. Зарим нь тухайн хүний хаяг байршлыг тогтоох чиглэлд өөр дэг журамтай байдаг. Зөрчил гаргасан тохиолдолд л тухайн хүнтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсгэнэ гэж мэдэгдэж байгаа” гэлээ.  

Сануулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард БНСУ руу албан томилолтоор явсан. Үүнээс хойш эргэж ирээгүй юм. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, Авлигтай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх асуудлаар шалгаж, яллагдагчаар татаад буй.

1 сэтгэгдэл

  1. Зазз битгий ингэж худлаа хуцаж бай Удаанжаргал пизда чинь урьд шөнө 16 насны орчим насны охиныг хэлүүгий нь долоогоод нөгөө охин нь ахаа би шээлээ гэхээр нь …гэжаавал яанаа бысда Гэмтэй болоод л зугатаажээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу