Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн тэгш оролцоог дэмжих арга хэмжээ”-г Толгойт хөгжлийн төвд зохион байгуулжээ.Тус арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, хоол зүйчийн мэдээлэл, хэл засалчийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд 80 гаруй хүүхэд үнэ төлбөргүй хамрагдажээ. Мөн  эцэг эх, асран хамгаалагчдын хамт Сэтгэлзүйн болон Хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авсан байна. Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг эцэг, эх, асран хамгаалагчдад өгч ажиллажээ.Мөн спорт, биеийн тамираар дамжуулан хөгжүүлэх, чийрэгжүүлэх, идэвхжүүлэх  зорилгоор Пара бочи, Флорболд, Нисдэг таваг, Буухиа зэрэг спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, нийт хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхэд, 70 гаруй эцэг эх, асран хамгаалагчид оролцож авхаалж самбаагаа сорьсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдаас ирсэн хүсэлтийн дагуу Толгойт хөгжлийн төвд тусгай цаг гарган чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангаж өгөхөөр болсон байна.

Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг, Биеийн тамир спортын хороо , дүүргийн ЕБ-ын 27 сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, “Гүүд нэйборс” Олон улсын төрийн бус байгууллага, Монголын тусгай олимпын хороо, “Хүүхэд, гэр бүлийн тэгш хөгжил” ТББ, “Эвт гурван тулгуур” ТББ зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу