МҮЭХ-ноос цалин тэтгэвэр нэмэх асуудлаар төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Энэ үеэр  МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат дараах тодруулгыг өгчээ. -“Одоо байгаа цалингийн хэмжээг яаж нэмэх вэ? Монголчууд 300 долларын л цалинтай байна. Авлига, хээл хахуулийн замбараагүй байдал маш олон иргэдийн боломжийг булаасан. Эхний хагас жилдээ багтаан цалин хөлс нэмэгдүүлэх шийдлийг гаргахаар бид саналаа өгсөн. Үүн дээр Засгийн газар ажиллаж байгаа юм билээ.

Саяхан хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60 гаруй хувь нь “одоо ажилтай ч гэсэн боломж олдвол шууд гадагшаа явахад бэлэн” гэж хариулсан байна. Ажиллах хүчээ гадагшаа алдчихвал эдийн засгаа мянга солонгоруулаад нэмэргүй. Ийм учраас өмнөө тулгамдсан байгаа асуудлыг шийдэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж тайвнаар жагсаж байна.

Энэ талбай дээр хэдэн мянган залуучууд жагссан. Гэхдээ шийдэлд хүрэх арга замаа тэд мэдэхгүй байна аа. Хууль тогтоогчид үнэхээр хөрсөн дээр буухгүй, амьдралаас тасархай байна. Гадаад дотоодод төгссөн залуучууд ч ард түмний амьдралыг сайн мэдэхгүй байна. Иймээс нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөөд, тодорхой асуудлаа тавиад гарц шийдлийг ярилцаад явахгүй бол улс урагшлах боломжгүй болчхоод байна”гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу