Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж, 00 цаг хүртэл төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцжээ. ТУЗ-өөс төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн байна. Тиймээс тус компанийн Гүйцэтгэх захирал С.Баярмөнхийг Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Тэрбээр ТУЗ-ийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа бололтой. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Төрийн ордноор “гүйж” УИХ-ын дарга Г.Занданшатарын өрөөний үүдийг сахиж байгаа харагдсан. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс монгол компанийн охин компаниудын ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөлнө. Төрийн өмчит компаниудын ТУЗ-д 200 гаруй хүн бий” хэмээн мэдэгдэж байсан юм. Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхөөс өмнө “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баярмөнхөд ТУЗ нь ийнхүү хариуцлага тооцжээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн ТУЗ-д Гэрлээ, Д.Саруул, Б.Цэвэгжав, Э.Түвшинтөр, П.Хадбаатар, Б.Зундуйжамц, Б.Чагнаадорж, Э.Энх-Оргил, Б.Дэлгэржаргал нар багтдаг юм.

“Сэрүүлэг” сонины гэх С.Баярмөнхийг 2021 оны зургаадугаар сард “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярын оронд томилж байсан билээ.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу