Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Налайх дүүргээс удирдан явууллаа.

Хуралдааны үеэр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй ажлууд, цаг үеийн нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлжээ.Тус дүүргийн хувьд улсын төсвийн санхүүжилтээр 12, нийслэлийн төсвөөр 17, дүүрэг болон Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Эдгээрээс “Голомт” цогцолбор сургуулийн барилга, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамж, 5 дугаар хорооны уурын зуухны барилга болон угсралтын зардалд үнийн өсөлтийн зөрүү гарч, санхүүжилт дутсан тул бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учирч байгааг онцолсон байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “БНХАУ хилээ нээж, бараа материалын хангамж, тээвэр ложистикийн асуудал цэгцэрч байгаа. Тиймээс үнийн өсөлтийн зөрүүг дахин тодорхойлж, нөөц бололцоондоо тулгуурлан барилга, байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу