Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбуланд есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаар тодруулахад, “Бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан” гэдэг мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхэд цана чарганаас унаж, бэртэх тохиолдол нэмэгдэж байгаа тул эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар эмч нар анхааруулж байна.