УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2023.05.02) хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ажлын хэсгийн мэдээллийг танилцуулсны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлсэн юм.

Тодруулбал, 2020-2022 онд Японд өндөр настныг асрах ажил хийхээр 90 орчим сувилагч гарч явсан, Ковид-19 цар тахлын ажлын ачааллаас шалтгаалан 600 гаруй эмч, сувилагч ажлаасаа гарсан гэхчилэн тоо баримтыг дурдаж, зөвхөн энэ салбарт бус нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад байгаа алдсан хүний нөөцийг нөхөх, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг шийдвэрлэх зэрэг асуудлуудаар идэвх санаачилга гаргаж ажиллахыг байнгын хорооны гишүүдэд зөвлөлөө.

Мөн эрүүл мэндийн салбарт сүүлийн 80 жилд бэлтгэсэн нийт боловсон хүчний 90-ээс дээш хувийг 1942 онд байгуулсан АШУҮИС бэлтгэсэн бөгөөд сүүлийн таван жилд тус сургуулийн элсэгчдийн тоо тасралтгүй өссөөр байгаа аж. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд явж байгаа бол төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт Эрүүл мэндийн сайдад харъяалагдаж байна. Үүнээс болж боловсон хүчнийг салбарын хэрэгцээнд суурилж бэлтгэх бодлого алдагдаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн харьцаа ихээхэн алдагдаад байгаа юм. Иймд Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн харьяа сургуулийн зөвхөн сувилагч бэлтгэх чиглэлээр зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу